Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Соёлын төвд "Мини кино театр" байгуулагдан нээлтээ хийжээ. Нээлтийн арга хэмжээнд Сумын Засаг дарга Б.Энхбат, ССАЖ Яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил холбогдох хүмүүс оролцсон байна.
Энэхүү кино театрын тоног төхөөрөмжийг Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны хөрөнгө оруулалтаар суурилуулсан аж. Тус театрт Улаанбаатар хотод нээлтээ хийж байгаа шинэ кинонуудыг хөдөө орон нутгийн иргэд нэгэн зэрэг үзэх боломжтой онцлогтой гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )