Сүхбаатар аймаг энэ жилийн баяр наадмаа хаалттай хийх болсноо мэдэгдлээ. Уг мэдэгдэлд "Сүүлийн жилүүдэд төрийн наадмын дэвжээнд адууныхаа хурдан хурцаар ялгарч байгаа тус аймгийн уяачид улсын наадамд ирж уралдан нутаг орныхоо нэрийг гаргасан сайхан амжилт үзүүлж байгаа. Иймд бид баяр наадмаа улсын их баяр наадмын сунгаан байдлаар эрт хийж байна. Харин улсын наадамтай давхцуулалгүй эрт хийж байгаа энэ байдлыг маань далимдуулан гадны аймгийн бүлэг бөхчүүд ирж наадам будлиантуулдаг болоод байна. Одоогоос хоёр жилийн өмнө Увс болон Говь-Алтай аймгийн бөхчүүд ирж барилдан улсын цолтнууд нь аймгийн бага цолтноо том цолонд зүтгүүлж хоорондоо марган зодоон цохиондоо хүрсэн. Говь-Алтайн нэр бүхий залуу бөхийг хасаж байж наадмаа үргэлжлүүлсэн.
Манай аймгаас улсын цолонд барилдах бөхчүүд нь төрийн наадамд зодоглож, залуус нь орон нутагтаа барилдаж байгаа. Улсын цолтнуудын удаа дараагийн ийм бусармаг үйлдлээс болоод бүтэн жилийн турш бэлтгэлээ хийж, бөхийн дэвжээний үнэн хүчийг үзэхээр зорьж байгаа манай нутгийн залуус хохирч үлддэг. Улсын цолтнууд чимэг нэмэх гэж барилдахгүй нь тодорхой. Сүхбаатар аймгийн залуусыг барилдахаар очиход Хэнтий, Дорнод гээд бусад аймаг барилдуулахгүй байгаа. Иймд энэ жилийн Сүхбаатар аймгийн баяр наадмыг тус аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 78 тоот тушаалаар хаалттай хийх болсныг мэдэгдэж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
zuv shuu
aimag bolgon naadamaa ingej hiivel zohino. tsolnii nairaa garahgui boloh baih.
Suhbaatar aimgiin udirdlaga d bish ter irj budliantuulaad bga garuudiig buruutgach. Buhiin zavaan nairaa uls aimgiin tsol iig argalj avah gesen yumnuudiig zogsooh heregtei.