Баян-Өлгий аймгийн зарим суманд үхрийн боом өвчин гарчээ. Үүнтэй холбогдуулан зарим суманд тодорхойгүй хугацаагаар хорио цээр тогтоогоод байна. Тус аймгийн хувьд баяр наадмаа энэ сарын 10,11-нд хийхээр байсан ч боом өвчний улмаас наадмын арга хэмжээ цуцлагдлаа. Хорио цээр цуцлагдтал наадмын тов тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна. Түүнчлэн аймгаас гарах, орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоожээ.
Сэтгэгдэл ( 0 )