Баян-Өлгий аймгийн наадам хойшилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 09

Баян-Өлгийн аймгийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоогоод байна. Учир нь тус аймгийн таван суманд малын шүлхий өвчин гарсны улмаас тус хориог тодорхойгүй хугацаагаар тогтоосон ажээ. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 2.3.6 дугаар багийн нутаг дэвсгэрт гарсан малын шүлхий өвчин лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 06-ны өдрийн 15.00 цагаас эхлэн аймгийн төв болон зарим сумдад хөл хорионы хязгаарлалтын дэглэмийг тодорхой бус хугацаагаар тоггоосон байна.Тиймээс аймгийн наадам тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top