УИХ-ын гишүүн Б.Болор Архангайд наадамлаж явна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Хүннү гүрэн байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын Хувьсгалын 92 жилийн ойтай давхцан хэд хэдэн аймаг тэгш жилийн ойгоо хийж буй. Тэдгээрийн нэг нь Архангай аймгийн 90 жилийн ой тохиож байна. УИХ-ын гишүүн Б.Болор Архангай аймгаас сонгогдсон ард түмний "элч". Тиймдээ ч аймгийнхаа 90 жилийн ойн баяр наадамд очин наадамчин олонтойгоо зэрэгцэн баярлаж явна. Тэрбээр "Та бүхэндээ Архангай аймаг үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэндийг хvргэе!" хэмээн цахим андууддаа мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top