Өнөөдөр болж буй Архангай аймгийн 90 жилийн баяр наадмын үйл ажиллагаа Зая гэгээнтний “Гүдэн” залж, Зая гэгээнтний хүндэтгэлийн цогцолборыг нээх үйл ажиллагаагаар үргэлжилж байна. Зая гэгээнтэн Лувсанпэрэнлэйн “Гүдэн”-г Архангай аймгийн Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд байршууллаа. Тус үйл ажиллагаанд Монгол улсын Зая гэгээнтэн Лувсанданзанпүлжүнжигмэд болон Дашчойлин хийдийн тэргүүн н.Дамбажав тэргүүтэй хамба лам нар оролцон ном хурж, мөргөл үйлдэв.
Хурсан олон Зая цогцолборын сайхан болсныг сайшаан ам сайтай байсан бөгөөд үр хойчид их хэрэгтэй зүйл хийж бүтээсэн байна, мөн 90 жилийн ойн баяр наадмаа архангайчууд анхдагч гэдгээ баталж чадахуйц сайхан зохион байгуулж байна хэмээж байсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
arhangai hangai sum
arhangai hangai sum
10 nasnii mori 18 davaatai barildaan bolson shuu dee