Өмнөговь аймаг Төвийн эрчим хүчний системээс цахилгаанаа авч байна

Админ | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тавантолгой-Даланзадгадын 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг 2012-2013 онд гүйцэтгэж байгаа. Энэхүү ажлын хүрээнд 2013 оны долоодугаар сарын 27-ны өдрийн 03:00 цагаас долоодугаар сарын 29-ний өдрийн 24:00 цаг хүртэл аймгийн төвийн 6, 10 кВ-ын шугам, дэд станцуудад техникийн шинэчлэл, туршилт тохируулгын ажлыг хийн хэрэглэгчдийг цахилгаанаар түр хязгаарласан. Энэхүү барилга угсралтын ажлын гүйцэтгэл 97 хувьтай явж байгаа бөгөөд наймдугаар сард багтаан улсын комисс ажилласнаар Өмнөговь аймаг Төвийн эрчим хүчний системтэй холбогдох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top