Монгол Улсын Засгийн Газраас зарим аймгийн төвүүдэд худалдааны битүү захыг барьж өгч байгаа билээ. Өнөөдөр харин Баян-өлгий аймагт баригдах битүү захын барилгын шав тавих ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү битүү зах тавих ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, аймгийн Засаг дарга Х.Дармен, ТЗУХ-ийн дарга Х.Мантай, НХХ-ийн дарга С.Ерия болон албаны бусад хүмүүс оролцлоо. Битүү худалдааны төвийн тендер шалгаруулалтын Улаанбаатар хотноо Худалдан авах ажиллагааны газарт зорион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын “Ус орчин” ХХК шалгарсан байна гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )