Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 18

Маргааш бүх нийтийн цэвэрлэгээний өдөр. Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийг батлан гаргасан. Удирдамжийн дагуу  нийслэлийн хэмжээнд  үйл ажиллагаа явуулдаг  байгууллага, аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн дор хуримтлаглсан болон, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэнэ. Мөн аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлыг уртасгасан цагаар ачиж цэвэрлэдэг. Цэвэрлэгээний ажилд Захирагчийн ажлын албанаас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт тавин ажиллаж, идэвхгүй оролцсон байгууллага, аж ахуйн нэгжийг "Хог хаягдлын тухай“ хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(184.78.97.176) 2013 оны 09 сарын 19

niigmiin toli bol yah arggagui edgeer shar hantaaztuud shuu dee.udur bolgon tednii anzaaraagui bohir amidraliig harj buhidaj busdaasichij yavdag humuus mon yum.dotoodiin tagnuul gej bolno.

0  |  0
zochin(184.78.97.176) 2013 оны 09 сарын 19

untaahai zalhuu zaluusiig orondoo ungas aldaad odriig utgaggui unguruuj baihad mongoliin niisleliig tsever bailgah gej uuriin 5-n tsagt ajildaa gardag shar hantaaztai ajilsag humuusiin ner hundiig urguj tedniig niigmiin idvehtei amidraltai humuus bolgoh tsag chin boljee.iim ajild undur hugjiltei orond shalgalt avdag avsan hoinoo hangamj undur er ntuhain ulsiin buhk /naad zahk n eruul mendiin uneguiuilchilgee/ hunglultiig edeldeg gene dee.uhamsargui humuusiig uhamsar suulgaj chi hen ch bish gedeg niigmiin zahialga yum .chi darga baisan ch chamaas iluu niigmiin halamjtai chinii heldegeer dord tseverlegchid niigmiin bolood ard tumnii tatvariin mongiig shudargaar hurtej hudulmurluj tedend hairluulj chadajbaigaa yum.soninoos iim ajliig undur hugjiltei orond gadnii tsagaachid hiih bolomj baidaggui gevel gaihaj baina uu?!!!!!udurjin neg tsagaach zarj baigaa nertei neg tenuulchid uls ornii durtai gazar yavah saihan bish baih shuu.

0  |  0
Top