Өнөөдрийн цаг агаарын мэдээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 13

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Ихэнх нутгаар хур тунадас, уулаараа цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өчигдрөөс хүйтэрч 0-2 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top