Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын дугаар байрны 1 дүгээр орцны тавцан дээр 6-н давхараас хүн унасан байна гэсэн дуудлага өчигдөр орой 18.10 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад 49 настай эмэгтэй унаж бэртсэн биеийн байдал хүнд байсныг яаралтай буулгаж эмнэлэгт шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )