Хөдөө орон нутгийн замд хоёр хоногт таван хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

Зам тээврийн ослоор хоёр өдрийн хугацаанд таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, өнгөрсөн ням гарагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт мотоцикл онхолдож, 30 гаруй насны иргэн амиа алдсан байна. Мөн урд өдөр нь тус аймгийн Цогт-Овоо суманд мотоциклийн ослоор дахин нэг хүн нас баржээ. Мөн Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын  нутагт  явж байсан "Харрер" маркийн автомашин осолдож, 39-40 орчим насны хоёр иргэн амиа алдсан харамсалтай явдал болсон байна. Цасан шуургатай, халтиргаа, гулгаатай үед иргэд аюулгүй байдлаа хангаж, тээврийн хэрэгсэл жолоодохгүй бол авто осол гарч их байгааг цагдаагийн газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top