Маамуу нааш ир дууны ая зохиогч Д. Лувсаншарав нийслэлийн хүндэт иргэн боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

Өнөөдөр  нийслэл хотын маань 374 жилийн ой тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд нийслэлийн удирдлагууд нийслэлийн хүндэт иргэний тоог нэгээр нэмж, шагнал гардууллаа. Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав Нийслэлийн 14 дэх хүндэт иргэн болсон юм.

Нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 1927 оны зургадугаар сарын 01-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын Яндаг худаг гэдэг газар төржээ. Д.Лувсаншарав бичиг үсгийн багш, жолоочийн ажил хийж яваад 1942 онд Хэнтий аймгийн клубт орж хөгжимчин, жүжигчин, найруулагчаар ажиллаж уран бүтээлийн гараагаа эхэлсэн гэдэг.

Хорьдугаар зуунд төрсөн хүүхдийн шилдэг бүтээл болх алдарт маамуу нааш ир дууны аяыг зохиож Монголын багачуудыг хэдэн үеэр нь дунд уяж байгаа алдарт хүн маань ийнхүү нийслэлийнхээ хүндэт иргэн боллоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц.Эрдэнэ(182.160.0.242) 2013 оны 11 сарын 18

Энэ гайнхамшигтай хүн одоо л хүндэт иргэн болж байгаа гэж үү арай ч д ээ. гэхдээ яахав танд баяр хүргэе

0  |  0
Top