Сэлэнгэ аймагт энэ оны эхний найман сарын байдлаар 1005 шинэ ажлын байр бий болжээ

Админ | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ажил олгогч томоохон байгууллагын нэг нь Улаанбаатар төмөр замын Ачааны вагон засварын депо юм байна. Түүнд Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагдан төгссөн 63 иргэн шууд ажилд орсон нь Мандал сумынхны хувьд хамгийн олзуурхууштай сайхан зүйл болсон аж.  Тэгвэл Орхон суманд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хамгийн их өгөөжтэй байгааг аж. Сумын хэмжээнд 103 иргэн ажилгүй байсан бөгөөд дээрх хөтөлбөрт хамрагдсаны дүнд 30 иргэн амьжиргаагаа залгуулах боломжтой болжээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2108 бүртгэлтэй ажилгүй иргэн байдаг аж. Тэдний 53 хувь буюу 1134 нь эмэгтэйчүүд юм байна. Мөн энэ онд 1577 ажлын байрны захиалга ирсэн бөгөөд ажилд зуучлагдан орсон 1360 иргэн байдаг гэнэ. Ажлын байрны захиалгыг салбараар нь авч үзвэл боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, барилгын салбарууд юм байна. Мөн оны эхний найман сарын байдлаар 1005 шинэ ажлын байр бий болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top