Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцсэн тус эмнэлгийн эмч, ажилтнуудын асуудлыг шийдвэрлэхээр Эрүүл мэндийн сайдын зөвлөл өнөөдөр ГССҮТ-д хуралдаж байна. Хурлын үеэр ажил хаялт, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, ажлаас халагдах өргөдөл өгсөн эмч нартай зөвлөлийн гишүүд уулзаж, тэдний хүсэлт, шаардлага, тайлбарыг сонссон юм. Ингээд сайдын зөвлөлийн хурал дөнгөж сая түр завсарлаж, ГССҮТ-ийн эмч, ажилтнуудын дунд нууц санал хураалт явуулах болсон юм. Тодруулбал, ГССҮТ-ийн даргын томилгоог эсэргүүцэж, яаралтай цуцлахыг шаардаж буй нь бодитой эсэх, үнэхээр тийм шаардлага байгаа эсэхийг, эсвэл хэн нэгний зохион байгуулж буй явуулга, турхиралт байгаа эсэхийг тодруулахаар болсон байна. Ингэхдээ Ц.Энхбаярыг томилгоог дэмжиж байгаа, үгүй эсэхээр эмч, ажилтнууд саналаа өгөх ажээ.
Одоо ГССҮТ-ийн 250 гаруй эмч, ажилтан нууц санал хураалтад оролцохоор танхимд цуглацгааж байна. Тэдний хувьд санал хураалтыг ил тодоор явуулах хүсэлт гаргасан ч зөвлөлийн гишүүд нууцаар явуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ГССҮТ-ийн удирдлага болон эмч нарын төлөөллөөс тус тус хоёр хүн саналыг тоолж, асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Саналын дүн гарахаар эрүүл мэндийн яамнаас 19.00 цагт мэдээлэл хийх юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
Удирдах арга барил муутай санаанд таарахгүй хүнтэй ажиллах хэцүү шүү дээ. Хов жив атаа хорслоос салахгүй хагараад л ажлын бүтээл ч гардаггүйш дээ. Бодолцох л хэрэгтэйш дээ. Яагаад болохгүй гэж. Хэн нэгэн эрх мэдэлтэний татаасны хүн давуу эрх эдлэх ёстой юм уу. Ажил үүргээ гүйцэтгээд ард түмний эрүүл мэндийн төлөө зүтгэж байсан хүмүүсийг бужигнуулаад үр дүн нь хүний амь эрсдлээ одоо хэдэн ч хүн хорвоогийн мөнх бусыг цаг бусаар үзүүлэх юм билээ. Удвал огцор Энхбаяр шоронд ор. Өөр зам байхгүй эмнэлэгийг хэвийн ажиллуул.
Удвал Алтанхуягийн шантаажанд орсон нь тодорхой. Тийм ч учраас Алтанхуяг хүний амь эрсдчихээд нэг том эмнэлэг бужигнаад байхад чих нь дүлий нүд нь сохор юм шиг байгаад байгаа нь ямар учиртай юм бэ? Удвал огцорч хариуцлага хүлээж Энхбаяр нь шоронд явах л хэрэгтэйш дээ.Эмнэлгээр хэн хандсан нь оролдож болохгүй гэдгийг харууллаа шүү дээ.