СУИС-ийн багш Г.Цогбаяр шавь нартайгаа хамтран Монголд анх удаа 42 уран сийлбэрчийн бүтээлээр үзэсгэлэн гаргах гэж байна.
Тус үзэсгэлэн ирэх сарын 2-3-ны өдрүүдэд Уран зургийн галлерейд гарч, энэ үеэр түүний “Уран сийлбэр” номын нээлт болно. Үзэсгэлэнгээр мод, яс, чулуу, мөс, элс гэх таван төрлийн сийлбэрийн бүтээлийг харуулах юм байна.
Г.Цогбаяр нь Япон улсын Осака хотод болсон Олон улсын модон барималчдын уралдаанд оролцож аварга болсноор тус улсад төдийгүй олон улсад танигдсан уран бүтээлч болжээ
Сэтгэгдэл ( 0 )