Крис Браун уураа барих эмчилгээнд хамрагджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

Дуучин Крис Браун эмэгтэй хүний биед халдсанаасаа болж шүүхийн хаалгыг энэ сарын 27-нд татсанаар хэл амны бай болоод байсан юм. Өнөөдөр гарсан шүүхийн шийдвэрээр гэм буруугүй нь нотлогдон, суллагдсан тухай “Yahoo.com” мэдээллээ. Шүүхийн шийдвэрийг танилцуулсан шүүгч Элин Горд түүнийг “Уураа барьж сурах нэг сарын эмчилгээнд явуулах” шийдвэрийг танилцуулсан байна. Крис Брауны хэвлэлийн төлөөлөгч Николь Перна хэвлэлийхэн мэдэгдэхдээ “Өнөөдрөөс эхэлж Крис Браун Нью Йорк хотод байрлалтай уураа барьж сурах сэтгэл зүйн эмчилгээнд явахаар болсон. Түүнийг сарын турш уур уцаараа дарж, сэтгэлийн тайван байдлыг олоход нь туслахаар сэтгэл зүйч Умма ажиллана” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top