Сургуулийнхаа цонхоор үсэрч гэмтжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

Налайх дүүргийн II-р хорооны 119-р сургуулийн хичээлийн байрны 3-н давхарын цонхоор 16 настай эмэгтэй С нь үсэрч гэмтсэн байна. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Өнгөрсөн сард мөн насанд хүрээгүй хүүхэд дотуур байрныхаа салхивчаар унаж нас барсан хэрэг гарсан билээ. Тодруулбал, СБД-ийн 11-р хороонд  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат 10 настай эрэгтэй А гэгч нь  Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн дотуур байрны 2 давхарын салхивчаар унаж дүүргийн яаралтай тусламжын тасагт эмчлэгдэж байгаад нас барсан. Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dfgj(85.182.36.216) 2013 оны 11 сарын 01

yasan yum bol?

0  |  0
Top