Өнгөрсөн нэг жилийн хугацаанд татвар төлөгчдийн мөнгөнөөс 1.000.000.000 гаруй төгрөгийг мэндчилгээнд зарцуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

Ямар нэгэн тэмдэглэлт баяр, ой арга хэмжээний үеэр төрийн байгууллагын дарга удирдлагууд сонин сэтгүүл, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр өөрийнхөө зураг хөрөгтэй нүүр дүүрэн мэндчилгээ явуулдаг уламжлал тогтсон. Тэр ч бүү хэл сонин хэвлэлийн аль л өнгөтэй өөдтэй гэсэн зай талбайд үнэ хайрлахгүйгээр өөрийгөө рекламдах сонирхол  улс төрчид, дарга нарт байдаг. Уг мэндчилгээ гэх утгагүй зүйлд өнгөрсөн нэг жилийн хугацаанд татвар төлөгчдийн мөнгөнөөс 1.000.000.000 гаруй төгрөг зарцуулагдсан тухай мэдээлэл байдаг юм байна. Тиймээс 2014 оны төсөв хэлэлцэгдэж байгаа болон хэмнэлтийн талаар ярьж буй энэ цаг үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай сайд, гишүүд, төрийн байгууллагын дарга удирдлагуудад татвар төлөгчдийн мөнгөнөөс мэндчилгээ гэх утгагүй зүйлд мөнгө зарцуулахгүй байхыг уриаллаа. Харин тухайн байгууллага хийсэн бүтээснээ тайлагнах, хийх ажлаа олон нийтэд мэдүүлэхийн төлөө хийж байгаа ажил бол дээрх мэндчилгээнээс огт өөр зүйл шүү гэдгийг тэрээр онцолж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(49.0.195.14) 2013 оны 11 сарын 01

тэнэг юм бэ?

0  |  0
Top