”Миний дуунууд” тоглолт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 01

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав дуунд дуртай монголчууддаа зориулж жил бүр "Миний дуунууд" тоглолтыг зохион байгуулдаг. Тоглолт бүр өөр өөрийн онцлог, содон сонин, дурсах яриатай өндөрлөдөг. Тэгвэл өнөө жилийн хувьд хөгжмийн зохиолчийн "Миний дуунууд" тоглолтын 15 дахь жилийнх нь ой тохиож байгаа юм. Анх 1999 онд "Сэтгэлийн хөг" нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо сонсогч түмэндээ өргөн барьснаасаа хойш тасралтгүй 15 жилийн турш сонсогч түмэнтэйгээ учран золгож ирсэн. Тоглолтонд Монголын рок поп орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн одод, шилдэг уран уран бүтээлчид "Universe Best Songs" 2009, 2010, 2011, 2012 уралдааны шилдэг оролцогчид, мөн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хөгжим бүжгийн коллежийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Тоглолт 2013 оны 11 -р сарын 07, 08, 09-ний өдрүүдэд "UB Palace"-ын концертын их танхимд болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ubs(27.123.214.115) 2013 оны 11 сарын 01

Ene jil.n jild mungu oloh argaa olj yadahn ma shunaltaihujaag.n sheesh chn 3n honog hhn genee

0  |  0
Top