“Хоггүй орчин-бидний ирээдүй" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос Японы "Жайка" Олон улсын байгууллагын "Нийтийн үйлчилгээний нэгтгэл"-ийн сайн дурын гишүүдтэй хамтран "Хоггүй орчин-бидний ирээдүй" хөтөлбөрийг нийслэлийн 16 дугаар сургуулиас хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг хөтөлбөрийн хүрээнд сургуулийн хүүхдүүд орчин тойрныхоо хог хаягдлыг цэвэрлэж цуглуулсан ундаа, жүүсний хуванцар саваа тушааж мөнгө болгох боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр хог хаягдлын асуудлыг шийдвэрлээд зогсохгүй хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох давхар зорилготой энэхүү хөтөлбөрөөр анги хамт олны дунд хоёрдогч түүхий эд цуглуулах уралдаан зохион байгуулж, сурагчдын цуглуулсан хуванцар сав, шил, лаазыг худалдан авч, урамшуулал олгох аж. Уг хөтөлбөрийг цаашид нийслэлийн бусад сургуулиудад ч мөн хэрэгжүүлэх юм байна
Сэтгэгдэл ( 0 )