Алт хөтөлбөр гэгчээр эхлүүлснээр газрын хэвлийгээ онгичиж эхэлсэн. Зүгээр ухаж аваад зарах ёстой гэж ойлгосон. Нөхөн сэргээлт хийх тухай боддог ч үгүй байлаа. Ялангуай “Бичил уурхайчид”.
Одоогийн байдлаар Монгол орны 15 аймгийн 56 суманд 4000 орчим га талбай сүйтгэгджээ. Дээрх талбайн 40 хувийг нь бичил уул уурхай эрхлэгчид сүйтгэсэн байна. Одоо энэ газрын нөхөн сэргээх эзэн байхгүй. Тиймээс төр л энэ ажлыг хийнэ.
Энэ жилийн хувьд эвдэрч сүйтгэгдсэн 1500 га талбайд нөхөн сэргээлт хийх зардлыг төрөөс гаргалаа. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн олборолтын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг 1,16 их наяд төгрөг болсныг БОНХЯ-ынхан тооцож гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )