Цус гартал нь өмдний бүсээр ороолгож буй бичлэг

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 03

Саудын Арабын нэгэн ажил олгогч эр цагаач ажилтнаа зодож байгаа бичлэг "Youtube" сайтад тавигдсан нь шуугиан дэгдээгээд байна. Хоёр минутын уг бичлэгт эзэн нь нэгэн цагаач эрийг эхнэртэйгээ ярилаа хэмээн цус гартал нь зодож, өмдний бүсээр ороолгожээ. Тэрбээр "Чи миний эхнэрийг байхад яагаад энд байж байгаа юм?" хэмээн уурссан байна. Ажилтан "Би зүгээр л энд байсан, ямар нэг санаа байхгүй" хэмээн эзнээсээ уучлал гуйсан ч тэрбээр балмадаар зодохоо зогсоогоогүй аж.
  Хэдийгээр энэ бичлэгийг хаана хийсэн, хэн гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа ч Саудын Арабын Засгийн газраас санхүүждэг хүний эрхийн байгууллага шалгаж эхэлжээ. Саудын Арабын ажиллах хүчний тал хувь нь гадаадын цагаач иргэд байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top