Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 05

08.30-17.00 цаг хүртэл БОНХЯам НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн Комисс (АНДНЭЗК)-ын Зүүн, Зүүн хойд Ази (ЗЗХА)-ийн бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөрийн Ахлах албан тушаалтнуудын 18 дугаар уулзалт 11.05- 06-ны өдрүүдэд  Цэнгэг усны төв дээр болно.

14.00 цагт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд ШИНЭЧИЛЖ ШИЙДЬЕ-222 хэлэлцүүлэг "Аймгийн төв бүрийг хот болгоё" сэдвийн хүрээнд болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон аймгуудын Засаг дарга нар, албаны бусад хүмүүс оролцоно.

14.00 цагт Мигель Сервантисын "КИХОТ НОЁН" жүжгийн хэвлэлийн бага хурал УДЭТеатрын тайзнаа болно.

14.00 цагт Монголын үйлдвэржилт хөгжлийн төвийн захирал Р.Батгэрэл 2012 онд Засгийн газраас зарласан Үйлдвэржилтийн шинэ эрин үе” арга хэмжээний хүрээнд тус төвөөс авч хэрэгжүүлж буй ажлууд болон “Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гадаадаас импортын зээлээр оруулж ирэх бололцоо” сэдвээр Ардчиллын ордны 1 давхарын хурлын танхимд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт, ярилцлага хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top