Буриадын театрын уран бүтээлчид Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 05

Ирэх арваннэгдүгээр сарын 07-нд ОХУ-ын Буриадын Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн "Байкал опера" гала тоглолт ДБЭТ-т болох гэж байна. 13 хүний бүрэлдэхүүнтэй Буриадын уран бүтээлчид тоглолтын өмнөх өдөр буюу нөгөөдөр манай оронд ирнэ. 

Тоглолтонд ОХУ-ын Гавьяат жүжигчин О.Хингеев, Д.Занданов, СССР-ийн Ардын жүжигчин Т.Шойдагбаева, Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул, Буриад улсын төрийн шагналт Б.Дамбиев, Олон улсын уралдааны шагналт Д.Шагдуров  нар  болон ДБЭТ-ын уран бүтээлчид оролцоно.

УДБЭТ-ын хамт олон уран бүтээлийн шинэ улирлын нээлтээ эхлүүлснээс хойш ОХУ-ын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтуудыг үзэгч түмэндээ өргөн барьсаар байгаа билээ. Энэхүү цуврал үйл ажиллагааны дараагийн ажил нь Буриадын Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчидтэй хамтарч тоглох  "Байкал опера" гала тоглолт болж байгаа юм.  

Тоглолтын хөтөлбөрт алдарт хөгжмийн зохиолч Ж.Бизе, Ж.Пуччини, Ж.Верди, Ж.Россини, А.Бородин, Гершвин, Доницетти нарын сор бүтээлүүдийн хэсгүүд багтаж байгаа бөгөөд Буриадын Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дуучидтай УДБЭТ-ын симфони  оркестрын  бүрэлдэхүүнтэй  хамтран тоглоно.

ОХУ-ын Буриадын Улсын дуурь бүжгийн театрын тухай товч танилцуулахад 1939 онд байгуулагдаж, 1949 онд "Эрдмийн театр" цол авсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top