Манайхан АНУ-д нийгэмлэгтэй болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 06

Америкт амьдарч буй зохиолч, яруу найрагчид хамтран "АНУ дахь Утга зохиолын нийгэмлэг" байгуулахаар болсон байна. Тус нийгэмлэг нь уран бүтээлчдээ дэмжих, тэдний бүтээлийг сурталчлах, шинэ залуу уран бүтээлчдийг гаргах, хэл, бичиг соёлоо хойч үедээ таниулан өвлүүлэх зорилготой аж. Ингэхдээ уг нийгэмлэг Монголын Зохиолчдын Эвлэлд хамаарагдах юм байна.

Уг нийгэмлэгийн нээлт энэ сарын 22-24-нд Чикаго хотноо болох аж. Энэ үеэр мөн МЗЭ, АНУ дахь Монголын Утга зохиолын нийгэмлэгээс хамтран "Монголын Утга зохиолын өдрүүд" арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. МЗЭ-ээс энэхүү утга зохиолын өдрүүдэд оролцохоор Төрийн шагналт, Ардын уран зохиолч,СГЗ Б.Лхагвасүрэн,  МЗЭ-ын Удирдах Зөвлөлийн дарга Ц.Буянзаяа, яруу найрагч Г.Мөнхцэцэг, Б.Галсансүх, А.Эрдэнэ-Очир, Р.Эмүжин, М.Саруулдалай, хүүхдийн зохиолч Б.Нацагдорж, дуучин МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА дуучин Г.Эрдэнэтунгалаг нар удахгүй хүлгийн жолоог Америкийн зүг залах гэж байга аж. Тэдэнтэй Америкт амьдардаг зохиолч Д.Энхболд, Л.Батбаяр, Х.Лхамжав, яруу найрагч Х.Тэргэл, Т.Дашбалдан, Ө.Пүрэвсүрэн нар нэгдэн гурван өдрийг яруу найргаар хөглөн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top