Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 08

Суданд явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх зэвсэгт хүчний гуравдугаар ээлжийн бие бүрэлдэхүүний жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр 11.00 цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно.

· Өнөөдөр 11.00 цагаас МҮХАҮТ дээр ШӨХТГ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч бизнесмэнүүдтэй хийх уулзалт болно.

· "Монгол Улсын эдийн засгийн хөгжилд санхүүгийн ажилтны үүрэг" нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Татварын ерөнхий газрын 801 тоотод 14.00 -17.00 цагт болно.

· Олон улсын мэргэжлийн боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулахтай холбогдуулан хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.30 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд болно.

· Өнөөдөр10.00 цагт Нийслэл хотод хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн нэгдсэн мэдээллийн лавлах системийг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон талаар хэвлэлийн бага хуралтай.

· НҮБ-аас 2013 оныг хүүхдийн хүчирхийллийн эсрэг дэлхий нийтээрээ нэгдэж байгаатай холбоотойгоор "Нүдээ нээе" хэмээх дуу  олон нийтэд хүрэх гэж байна. Өнөөдөр 15.00 цагаас НҮБ-ийн төв-д энэхүү дууг дуулах рок попын одуудын уулзалт арга хэмжээ болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top