Майли Сайрус тайзан дээр хар тамхи татжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 11

Дуучин Майли Сайрус Амстердамд болсон MTV Europe Music Awards рок поп хөгжмийн шагнал гардуулах ёслолоос шагнал гардаж авах үедээ тайзан дээр хар тамхи татжээ. Голланд улс, Амстердам хот хэдийгээр хар тамхи хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрдөг ч гэлээ Майли Сайрусын энэ үйлдэл үзэгчдийн дургүйг ихэд хүргэжээ. Явуургүй юм хийснээ мэдсэн Майли үзэгчдийн дургүйцсэн орилоон дунд тайзыг орхин буухаас өөр аргагүй болжээ. Түүний татсан тамхи ороомол марихуанатай төстэй байсан гэнэ. Майли Сайрус уг наадмаас «Wrecking Ball» дуугаараа оны шилдэг клип номинацид тэргүүлсэн бөгөөд шагнал гардаж авах үедээ “Шагнал маань цүнхэнд багтахгүй байсан юм. Тэгээд би тэнд байсан тамхийг авч цүнхээ султгасан” хэмээн тайлбарлажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top