УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллах зардлыг нэмэх шийдвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ УИХ-ын Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн ажлын хэсгийн саналын томъёоллоор санал хураалгаж буй юм. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайдын багцаас 69.2 сая төгрөгийг Хууль зүйн сайдын багцад шилжүүлэх санал гишүүдийн 81.1 хувийн саналаар дэмжигдсэн. УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллах нийт зардлыг 4.320 сая /дөрвөн тэрбум гурван зуун хорин сая/ төгрөгөөр нэмэхийг мөн дэмжлээ.

Мөн  Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдыг их, дээд сургуулийн оюутнуудын нэгэн адил нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулдаг болгох саналын хүрээнд түүнд шаардлагатай зардлыг 3.7 тэрбум төгрөгөөр тогтоон Хөдөлмөрийн сайдын багцад нэмж тусгах санал тус бүр гишүүдээс 70 гаруй хувийн дэмжлэг аваад байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.70.41.190) 2013 оны 11 сарын 13

ih hurliin gishuud toirogtoo ajillah nereer neg ch sohor zoos zarcuuldaggui, oron nutgaas l buh zardal, bair buudal, hool und, shathuuniig gargadag shuu dee. uursdiinhuu zarcuulah mungund ih anhaaral tavijee

0  |  0
Top