Хөвсгөл аймгийн гурван суманд галзуу чоно айлын хоттой мал руу дайрч нэг хүн амь насаа алдаж, цөөнгүй мал бариулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тус аймгийн Цагаан-Уул, Галт, Шинэ-Идэр суманд энэ явдал болсон бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр дээрх гурван сумыг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоогоод байсан юм.
Цагаан-Уул суманд галзуу чононд хүн бариулж амь эрсэдсэн. Гэсэн ч тус сумын хувьд нөхцөл байдал хэвийн болсон гэж үзэж хөл хориог цуцалжээ.
Сэтгэгдэл ( 0 )