-Улсын мөрдөн байцаах газраас 11.40 цагт өөрийн байрандаа мэдээлэл хийхээр болжээ. Сүүлийн үед гарч байгаа гэмт хэргийн талаарх үнэн бодит мэдээллийг өгөх юм байна. Мөн тус газар шалгагдаж байгаа хэргүүдийн явцын тухай мэдээлэл хийх аж. Учир нь сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэн онц хүнд гэмт хэргийн талаарх мэдээллийг иргэдэд үнэн бодит хүргэхгүй, хэтэрхий нэг тийш нь гуйвуулсан мэдээллийг хүргэж байна хэмээн хууль хяналтынхан үзэж байгаа юм.
-Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг "Мишээл экспо"-д эхэлнэ. Үзэсгэлэн яармагт нийт 150 орчим байгууллага оролцох бөгөөд гурван өдөр үргэлжлэх юм байна.
-Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 10.00 цагт "Хангарьд" ордонд болно. Хуралдаанаар "Иргэний оролцоотой төсөв-2014" хэлэлцүүлгийн дүнг танилцуулж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай, нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ.
-Кикбоксын УАШТ эхэлнэ. Уг тэмцээнд тамирчид гурван насны ангилалд хүч үзнэ.
Сэтгэгдэл ( 0 )