Сэлэнгэ аймгийн сум орон нутагт оршин суугаа ОХУ, БНХАУ-аас орж ирсэн цагаач иргэдийг бүрэн бүртгэлжүүлж, хурууны хээг авч, цахим үнэмлэхжүүлэх ажил хийгджээ. 2010 онд ГИЭЗБТХуульд нэмэлт өөрчлөлт орсноор Гадаадын иргэдийг цахим үнэмлэхжүүлэх ажил эхэлсэн юм. Тус ажлын хүрээнд 2012 оноос эхлэн хурууны хээ авах ажлыг бие даан тухайн газарт нь очиж авч эхэлсэн байна. 2012 онд гадаадын 546 иргэнийг, энэ онд нийт 448 иргэний хурууны хээг авч, цахим үнэмлэхжүүлэх ажил хийгджээ.
Сэтгэгдэл ( 0 )