Дэлхийд хамгийн ойр байрлах гаригуудад очих боломжтой шинэ технологийг нээснээр бид холын мөрөөдөл мэт санагддаг байсан гаригуудыг колончлох боломжтой болжээ. Одон оронч асан Жефф Хофман дэлхийгээс өөр гариг дээр амьдрах сонирхолтой нэгэн юм. Тэрээр дэлхийгээс гарч, тойрог замд орж ирсэн 500 хүний нэг ажээ. Хүмүүс урт удаан хугацаанд аж төрөхийн тулд хэд хэдэн гаригийг эзэмших хэрэгтэй гэдэгт одон орончид итгэдэг. Ангараг гаригийн аялал бол үүний зөвхөн эхлэл хэсэг юм. Сансар бол тийм ч хол биш. Хэрвээ та Лондонд очвол, сансар бол Парисаас илүү ойрхон гэдгийг мэдрэх болно. Мэдээж хэрэг, сансарт гарахын тулд илүү их энерги зарцуулах боловч сансарын тээврийг хөгжүүлэх технологиуд нээлтээ хийж эхэллээ. Ангараг гаригт нүүрсхүчлийн диоксид бас ус ууж, хүчилтөрөгчөөр амьсгалах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон. Ирээдүйд хүн хувьсаж, өөрчлөх магадлал бага гэж зарим эрдэмтэд үздэг. Хүмүүс байгальд дасан зохицох биш, өөрсдөдөө тохирох гаригийг хайх юм.
Сэтгэгдэл ( 0 )