Засгийн газрын ээлжит хуралдаан бямба гаригт болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн, дараахь шийдвэрүүдийг гаргалаа.
Азийн хөгжлийн банкны экспертүүд Монгол оронд Усан Цахилгаан станц хөгжүүлэх асуудлыг 1991 оноос эхлэн судалсан байна. Засгийн газрын хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станц барих тухай асуудлыг хэлэлцээд Төслийн нэгж байгуулах, санхүүжүүлэх тухай тогтоол гаргалаа. Эгийн голын 220 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц барих төслийн нэгжийг байгуулан, эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг Таван толгойн нүүрсний орд газрыг түшиглэн барих 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд зарцуулахаар шийдвэрлэсэн 50 сая ам.долларын эх үүсвэрээс ашиглах эрхийг олголоо.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНХАУ-ын Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсэд 2012 оны 11 дүгээр сард хийсэн айчлалын үеэр Хонконгийн талтай "Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай" болон "Ялтан шилжүүлэх тухай" хэлэлцээрүүд байгуулах санал тавьж, төслийг хүргүүлжээ. Засгийн газрын хуралдаанаар "Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцах үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээр" болон "Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
Сэтгэгдэл ( 3 )
...эгийн голын дагуу эртний булш бухан их байдаг гэсэн... Тиймээс энэ төсөл хойшлогдоодбайд аг байх. Энэ сайхан байгальөнгөрч ээ......Оюун сайдаа.
усан цахилгаан станц барих нь зөв, мөн нүүрсний цахилгаан станцууд олноор барьж, цахилгааны үнийг бууруулах, цхилгааны импортын зогсоох ёстой