Өвөрхангай аймгийн Баянгол сумын засаг дарга Ц.Мягмардорж нь өнгөрсөн аравдугаар сарын 31-нд архи ууж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж, морио усалж зогссон иргэн Г-г чулуугаар нүүрэн тус газар нь цохиж гэмтээжээ. Хохирогч Г-нь нутаг усандаа нэлээд нэр хүндтэй уяач гэнэ. Түүнийг өс хонзонгийн сэдэлтээр зодож гэмтээсэн байж болзошгүй аж. Зодуулсан уяачийн нүүрний яс цуурч мөн цөмөрсөн юм байна. Баянгол сумын Засаг багийн дарга нарын зодоон, цохион дээрх жишээгээр дуусчихгүй, тавдугаар багийн Засаг дарга О.Чулуунбат нь өнгөрсөн есдүгээр сард багийнхаа малчин залуугийн толгой руу архины шилээр цохиж, хагалж байсан бөгөөд нутгийн иргэд нь “Балмад явдалтай Засаг дарга нараа өөрчлөхгүй бол ажил хийхгүй нь” гэцгээн дуу алдацгааж байна.
Авир нь дэндсэн дээрх багийн Засаг дарга нар орон нутгийн сонгуулиар МАН-аас нэр дэвшин, төрийн албан хаагчид болжээ. Гэхдээ Ц.Мягмардорж нь Баянгол сумын Засаг дарга А.Мөнхбатын хүргэн аж. Ураг төрлийн холбоог гэрчлэх бас нэг жишээ нь, Баянгол сумын хоёрдугаар багийн Засаг даргаар сумын Засаг дарга А.Мөнхбатын төрсөн дүү нь ажилладаг. Өмнөх дөрвөн жилд төрсөн эгч нь энэ багийн Засаг даргаар ажиллаж байжээ.
Сэтгэгдэл ( 7 )
төрд шургалсан хулгайч нарыг юунд нь өмөөрөөв.
төрд шургалсан хулгайч нарыг юунд нь өмөөрөөв.
төрд шургалсан хулгайч нарыг юунд нь өмөөрөөв.
nemj helehed niitleh zuil uneheer oldohgui bn uu eswel hunii muug uzeh gsn bashir arguu geddiig tungaaj neg bodj uzehiig huse... bid uhaalag ard tumen shuu
Yr n bol hun alsn bish ingej deerh hunii ner tord haldag erh hend ch bhgui bmaar dan gants 1 sum ch bish ern niiteree l dorol sadangiin suljee bolsn n nuuts bish .....
ene baidlaar mongol uls sogtuu mongl gsen ner zyyh ym bna lda
5 r bagin darga ni bagin irgedese ...hoshigrulj ogdog gar da ..hogin gar da