Анжелина Жоли “Хүндэт оскар” хүртлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 18

Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жоли кино дэлгэцийн урлагт гүйцэтгэсэн гавъяа, хүмүүнлэгийн үйлсийнхээ төлөө "Хүндэт Оскар"-ын шагнал буюу Жан Хершолтын хүмүүнлэгийн шагналын эзнээр тодорлоо. Тэрбээр найруулагч Жорж Лукасаас энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авсан бөгөөд ёслолын ажиллагаан дээр сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс унагасан аж. Нэрт жүжигчнээс гадна жүжигчин Стив Мартин, Анжела Лансбури болон Италийн загвар зохион бүтээгч Пиетро Ботокс нар энэ оны оскарын  шагналын эздээр тодорсон байна. Өдгөө 68 настай жүжигчин Стив Мартины хувьд тэрбээр хэзээ ч оскарт нэр дэвшиж байгаагүй гэнэ.  Харин гурван ч удаа тус шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг хөтөлж байсан юм. Тэрбээр "Би ямар их сэтгэл догдолж буйгаа яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Жүжигчин Анжела Лансбуригийн хувьд урьд нь Оскарт гурван удаа нэр нэр дэвшиж байсан удаатай.

Энэ онд Оскарын шагнал гардуулах ёслолын 85 жилийн ой тохиож байгаа билээ. Харин Академийн хүндэт шагналыг 1927 оноос гардуулж эхэлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top