Хэдхэн хоногийн өмнө Парисын “Liberation” сонины байр луу буутай этгээд халдаж, “Societe Generale” банкны захиргааны байрны гадаа гал нээсэн байна. 27 настай гэрэл зурагчин уг хэргийн улмаас хүнд бэртсэн юм. Францын хамгийн том сонин халдлагад өртсөн нь олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлсэн. Тэгвэл хэргийн газрын эд мөрийн баримтыг шүүж үзээд, 1998 онд мөн буут халдлага үйлдэж байсан Декар гэгч этгээдийг баривчилсан байна. Сэжигтний ДНК-г нягталж үзээд, гарцаагүй мөн гэж баталжээ. Зарим хэвлэлээр сэжигтнийг амиа хорлохыг завдсан гэж үзэж буй. Одоогоор гэмт хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөөгүй гэнэ. Хэрэгтэн сонины сурвалжлагчийг буудсаныхаа дараа Societe Generale банк руу хоёр дайрсан ч хэнийг ч гэмтээж, бэртээгээгүй юм. Азаар хохирогчийн биеийн байдал сайжирч байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 0 )