Цахилгаан хэрэглэгчдийн арга хэмжээ болно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 22

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани нь 11 дүгээр сарын 22-ний өдөр бүх салбар төвүүдэд болон Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн түгээх төвд "Хэрэглэгчдийн өдөр"-ийн арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

Энэ өдөр иргэд, аж ахуйн нэгжүүдэд цахилгааны төлбөр төлөх шинэ хэлбэрүүдийг танилцуулж, үнийн урамшуулал болон шинээр ашиглалтад орсон орон сууцны борлуулалтыг хүлээн авах, дэд станц, шугам тоноглолын өмчлөл шилжүүлэх, сүлжээнд шинээр холбох зэрэг олон төрлийн үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөмжийг өгч, тоолуур баталгаажуулах, суурилуулах хүсэлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top