Пакистаны 2,3 сая хүүхэд сургуульд сурдаггүй

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 22

Пакистан улсын 3,6 сая хүүхдийн 1,3 сая нь сургуульд явдаг. Энэ нь 2,3 сая хүүхэд ядуурал, эмэгтэйчүүдийг ялгаварлах үзэл болон бусад нийгмийн саадаас болоод сургуульд сурч чаддаггүй гэсэн үг юм. Гэхдээ Пакистаны сургуулиудад нэг танхимд, нэг багш л хичээл заадаг байна. Тус улсын ихэнх мужид сургууль байдаггүй тул эцэг эхчүүд хүүхдээ шашны сургуульд сургах нь цөөнгүй. Гэтэл ихэнх хүүхдүүд ар гэрийнхэндээ туслах зорилгоор ажил хийж, сургуулиас завсарддаг байна. Пакистанд бүртгэлгүй 10 мянган шашны сургууль байдаг. Гэхдээ улсын сургуулиудын орчин нөхцөл тийм ч сайн биш. Энд багшлах нь жинхэнэ аз сорьсон хэрэг байдаг. Учир нь шашны янз бүрийн бүлэглэлүүд дарамталж, амь насыг нь хөнөөх оролдлого  ч гаргадаг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top