Улстөр дэх оны шилдэг дуулианыг нэрлэвэл мэдээж олон асуудал жагсана. Харин хамгийн сүүлийн үеийн дуулиан гэвэл УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүний суудлаа МАН-ын генсек асан С.Баяртай “наймаалцсан” гэх асуудал байлаа. Энэ нь АН-д хатуухан сонсогдож харин МАН-д бол аманд орсон шар тос шиг л байгаа нь нууц биш. Наад зах нь л гэхэд нөхөн сонгуулийн сураг гарч магадгүй хэмээн сонгуулиар эрхэм гишүүнд ялагдсан нэр дэвшигч Ч.Ганхуяг, Ц.Цогзолмаа нар битүүхэндээ баяртай байгааг сайтууд онцолж байв. 2012 оны УИХ- ын сонгуулийн дүнгээр Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойргоос АН-ын Л.Гантөмөр 39.07 хувь, Р.Амаржаргал 33.42 хувийн саналаар ялсан бол МАН-аас нэр дэвшигч Ч.Ганхуяг 30.81 хувь, Ц.Цогзолмаа 30.53 хувийн санал авч байсан юм. Энэ дүнгээс харвал Р.Амаржаргалын оронд МАН-ын “талх” хочит Ч.Ганхуягийг орж ирэх байх хэмээн тааварлаж байсан ч энэ удаа “таавар” зөрж Ерөнхий сайд асан С.Баярын сураг сонсогдож эхэллээ. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын тухайд МАН-ын генсек асанд “Май” гээд суудлаа өгчих хүн биш. Өөртөө Ерөнхий сайдын албанаас өөр алба жижигдэнэ хэмээн зарласан тэрбээр тэр зиндааны тохироог хийж байж л өгөө аваа хийх нь ойлгомжтой. Тэгээд ч энэ нүүдэл албан тушаалын асуудлаас үүдэн АН-аас нүүр буруулж байгаа хүний тухайд маш чухал. С.Баярт ч мөн ялгаагүй чухал байгаа нь мэдээж. Өнгөрсөн цаг хугацаанаас өөрийг нь дуудаж, “Аавынд ч заларч” магадгүй гэх асуудлаас үүдэн Канадад цагаачлах болсон түүнд томоохон хамгаалалт хэрэгтэ. Тэр нь УИХ-ын гишүүн гэх халдашгүй дархан эрх. Тэгж байж л тэр улстөрд эргэн ирнэ. Бас өөрийг фракцаа хүчирхэгжүүлж, галт тэрэг хурдаа авна.
Харин УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хувьд гишүүнээсээ чөлөөлөгдөх нь хэр ашигтай вэ. Юун Ерөнхий сайдын суудал манатай л болно. Тэгэхээр С.Баяртай ямар тохироо хийж, яаж наймаалцав гэдэг асуудал хүчтэй хөндөгдөж эхлэх нь. Яг одоогоор бол УИХ-ын гишүүний суудлыг С.Баяр хэдэн доллараар үнэлэв гэдэг таамаг, хардлага ар араасаа хөвөрч байна. Хэзээ ч авлига, албан тушаалын хэл аманд орж байгаагүй түүнд АН-ыг түшиж, албан тушаалд очих хүсэл байхгүй болсон бол мөнгөнөөс өөр эрх ашиг байгаа гэж үү. Ямартай ч энэ бүхний хариултыг цаг хугацаа харуулна. Харин С.Баяртай тохиролцсон Р.Амаржаргал бэрсийн нүүдлээ хаашаа хийхийг харж л байя.
Сэтгэгдэл ( 8 )
Амаржаргал, Баярын талаар бичсэн зохиол чинь их муу зохиол болж.
sandag yun surtei yumb dee. amarjargal gishuun ch gesen arai dendej bna. songuuli hiij suri duulian bolj baij ih hurald suuchihaad. odoo neree tatlaa ch geh shig yun duraaraaen. engiin ajiltnaas amar ajilaa ogch abaltsah ni kkkkk....
Баяр хаанаас ч дэвшсэн гарн
Ene Amarjargal yah geed zavaaraad baigaa amitanbe. Ene muug AN yah gej devshuulsen yum be. Oor hun devshuulsen bol ANㅡg demjdeg humuus gargah l baisan. Er ni ene muug AHㅡs hooh heregtei. Gai l boloh amitan baina. Gants enuugeer dutahgui. Gaitai amitan grj ene l bsih.
хөөе сэтгүүлч нийтлэлч нэртэй муу будагчаан чи монголын ард түмэнг доромжилохоо боль бид ямар тэнэг үү?? эрхэм гишүүнийг их хурлаас нэрээ татахаар нь дараагын хүн автоматаар их хуралд орж ирдэг тийм хууль монголд байгаа юм уу?? заавал сонгуул явагдана АН ч зүгээр нэг суудал сул хаяад өгчих тийм тэвчээртэй МАН шиг нам юм уу?? битгий олны толгой эргүүлээд бай их хурлын гишүүн биш МАН*аас бараг жийгдсэн Баярт өстэй юм бол өөр баримттай юм бич битгий биднийг доромжлоод бай!!!
Хүмүүс үнэн худал нь мэдэгдэхгүй сурагаар хачин хачин юм бичих юмаа. Амаржаргал Баяр хоср бол монголын хамгийн том улс төрчид. Эрх ямбаа наймаалцаад байх хэмжээний тэнэгүүд биш. Уул нь аль аль нь төрийн албанд байх ёстой л хүмүүс. С.Баяр өндөр боловсролтой харьцааны өндөр соёлтой жинтэй үг хэлдэг мундаг л улс төрч л дөө. Атаархах даа элдвээр буруутгах гэж л үзээд байх юм. Би хувьдаа дэмждэг. Харин хүн чанар муутай л хүн юм даа гэж бодогдоод байдаг болсон. Энхбаярыгаа АН-хантай нийлж жийсэн гэж боддог. Уул нь өөр хоорондоо учраа ололцож чадах ухамсартай оюунлаг л улсууд даанч мэдэхгүй юмаа. Гэсэн ч Баяр УИХ-д улс төрд байх ёстой хүн шүү.
Амаржаргалыг гутаах, ашигийн сонирхолтой мэт харагдуулах ажлын бас нэг хэсэг. Баяр хаанаас ч дэвшсэн гарч чадахгүй. Тэрнийгээ мэдэж байгаа.
баяр гишүүн биш юм уу