Баян-Өлгий аймагт таван баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 12

Баян-Өлгий аймагт 10-ны оройн 19:00 цагийн орчим 3.5 магнитут газар хөдлөлт мэдрэгдсэн талаар мэдээлэл бүртгэгджээ. 3.5 магнитут гэдэг нь ойролцоогоор таван баллын хүчтэй газар хөдлөлт аж. Энэ он гарсаар нийт 3000 гаруй удаа их бага хэмжээгээр газар хөдөлсөн тухай статистик байгаа аж. Ийнхүү газар хөдлөлтийн давтамж ойртож байгаа талаар албаныхан мэдээллээ. Иймээс аливаа гамшиг эрсдэл тохиохоос өмнө урьдчилан сэргийлэх шаардлага бий гэж үзэж байгаа юм байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top