Сүүлийн үед хүмүүсийн анхаарал болгоомжгүй үйлдлээс үүдэн гарах хэргүүд олширлоо. Уржигдар 15:00 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын “Ганзам” худалдааны төвийн хөргөлтийн цехэд аммиак алдагджээ. Тухайн байгууллага их цэвэрлэгээ хийх үедээ хөргөлтийн төхөөрөмжийн хаалтыг нээлттэй орхисноос уг хэрэг гарчээ. Онцгой байдлын ажилчид уг төхөөрөмжийн хаалтыг хааж, төмөр замын гал унтраах ангиар 12х2 метр талбайд саармагжилт хийгджээ. Азаар ямар нэгэн муу нөлөө учраагүй байна.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )