Багш нарт мөнгөн урамшуулал олгох журам өөрчлөгдлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 16

Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа.Уг журмыг ирэх оны эхний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм байна.

Улирлын ажлын үр дүнгийн урамшуулах шинэ журам нь одоо мөрдөгдөж байгаа журмаас шалгуур үзүүлэлт, үнэлгээг илүү бодитой болгожээ.Тодруулбал, "Нэгж хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт, сургалтын хэрэглэгдэхүүний боловсруулалт, сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт" гэх мэт шалгуураар үнэлж байна.

 Энэ үнэлгээ нь ЕБС, цэцэрлэгийн багш, бусад албан хаагчдыг "цаас"-аар үнэлэхэд хүргэж, улмаар багшийн ажлын ачааллыг нэмэгдүүлэхэд хүрчээ.Иймээс цаасан дээр буусан хөтөлбөр, төлөвлөгөөгөөр бус хүрсэн үр дүн, ахиц, амжилтаар багш, ажилчдыг дүгнэх шинэ журмыг боловсруулсан байна.Сургууль, цэцэрлэгийн багш есөн төрлийн шалгуур, 36 үзүүлэлтээр ажлаа үнэлүүлэхийн зэрэгцээ дөрвөн төрлийн шалгуур, 12 үзүүлэлтээр улирлын мөнгөн урамшил авах юм байна.Нийт 48 шалгуур үзүүлэлтээр үнэлүүлж ирснийг таван төрлийн 12 шалгуур үзүүлэлтээр үнэлүүлж, үр дүнгээ тооцуулан урамшил авахаар шинэчиллээ.Ингэж дүгнэхдээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авъяас чадварыг нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл орчин нөхцөл бүрдүүлэх бүтээлч ажлын ахиц, амжилтад тулгуурлах юм.

- See more at: http://society.time.mn/content/39128.shtml#sthash.KSbB5yVr.dpuf

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top