Японы нийслэл Токио хотын Үндэсний музейд “Говь цөлийн гайхамшиг” нэртэй монгол үлэг гүрвэлийн үзэсгэлэн дэлгэгдсэн байна.
Үзэсгэлэнд Азийн хамгийн том махчин үлэг гүрвэл болох Тарбозаврын бүтэн яс болон Монголын говиос олдсон олон төрлийн үзмэрүүд дэлгэгдэж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн сурталчилгааны албан ёсны элчээр их аварга Хакүхог томилох ёслолын ажиллагаа энэ сарын 14-нд тус музейд болжээ.
Монгол үлэг гүрвэлүүдийг аравдугаар сарын 26-наас 2014 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хүртэл үргэлжлэх үзэсгэлэнг “Ёмиүри шимбүн” сонин, Токиогийн Үндэсний музей, Монголын ШУА хамтран зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )