Увс аймгийн Баруунтуруун сум руу нүүрс ачиж явсан “Камаз” маркийн хүнд даацын машиныг Туруун голын гүүрээр гарах үед гүүр нурж, машин онхолджээ. Уг машины жолооч, Улаангом сумын иргэн Б-ын буруугаас болж ийм зүйл болсон байна.
Баруунтуруун сумаас холгүй байдаг энэ модон гүүр таван тонны даацтай, 25 метр урт. Гэтэл Б 17 тонн жинтэй “Камаз”-даа 20 тонн нүүрс ачиж явсан аж.
Жолооч “Шөнө даацын тэмдэглэгээг хараагүй” хэмээн тайлбарласан гэнэ. Машиныг эвдрэл гэмтэлгүйгээр босгосон ч гүүр эвдэрсэн тул Баруунтуруун суманд есөн сая төгрөгийн хохирол учирчээ. Үүнийг Б төлж, 2014 оны дөрөвдүгээр сараас өмнө гүүрийг сэргээн засахаар болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )