Өмнөговь аймгийн төв дэх Баян багийн нутагт байсан хархны үүрийг аймгийн Онцгой байдлын хэлтэс, Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газрын ажилтнууд хамтран илрүүлсэн байна. Нутгийн иргэдийн зүгээс Баян багийн нутаг дахь Хятадын хөрөнгө оруулалттай, уул уурхайн компанийн ойролцоо харх үзэгдэх болсон талаар Онцгой байдлын хэлтэст мэдээлснээр холбогдох байгууллагууд хамтран ажиллан, 31 хархыг хавх ашиглан устгажээ.
Үхсэн хархны заримыг нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээн, шинжлүүлэхэд хархны 60 гаруй төрөл дотроо хамгийн аюултайд тооцогддог хар бор харх гэдгийг тогтоосон байна. Шинжилгээгээр хархнаас ямар нэг өвчин илрээгүй гэх мэдээлэл байна.
Гэхдээ харх маш аюултай амьтан гэдгийг санах ёстой юм. Мал, амьтнаас хүнд халддаг 20 гаруй төрлийн халдварт өвчнийг биедээ тээж, тараадаг энэ амьтан ийнхүү Монголын нутгаас илэрч эхлээд байгаа нь анхаарах ёстой асуудал юм.
Сэтгэгдэл ( 4 )
From chine. Ene bol albaar manaihruu ilgeesen beleg!!!
hyataduud mongoliin nutgiig harhjuulj, huuhnuuded ni har uree tarisaar l bgaag manai tur zasag saishaagaad demjeed bdag shu.
hyataduudad nuur ugdug deed alban tushaaltnuudiig l ter havhaar barisan shigee barih heregtei
Yamar aimshigtai yum be. Hyatadyn kompanyg shalgah heregtei