Арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг Моностойн давааны ар талд Гурван ховил гэх газарт машин онхолдож гурван хүний амь нас эрсэдсэн мэдээлэл Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ирсэн байна.
Онхолдсон машин нь "Шинэ бадрах” ХХК-ны ЗИЛ-130 маркийн машин байсан бөгөөд нас барсан хүмүүс 3,6 метрийн урттай гуалин моднууд уулнаас тээвэрлэж явсан байна. Энэ хэргийн талаар цагдаагийнхан мэдээлэл өгөхгүй нууцалж байна гэж зарим хэвлэл мэдээллийнхэн тодотгосон. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийнхнөөс тодруулахад:
-Хэргийн талаар нууцалсан гэдэг үндэслэлгүй мэдээлэл. Хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар тухай мэдээллийг хүлээн авч, хэргийн газрын үзлэг, шалгалтыг Прокурор, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан хийж, эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.
Гэмтсэн хохирогч болон цогцсонд учирсан гэмтлүүд архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, нас барсан шалтгаан, нөхцлийг тогтоолгохоор шинжээч эмчийг оролцуулан үзлэг явуулж, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн байна.
Хөдөлмөр хамгааллын журам зөрчигдсөн эсэх асуудлаар аймгийн МХГ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтаас дүгнэлт гаргасны эцэст “Шинэ бадрах” ХК ны хариуцлагатнуудыг эрүүгийн хариуцлага татах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу прокурорын байгууллагын хяналтан дор явуулж байна гэсэн хариу өглөө
Сэтгэгдэл ( 0 )