Баян-Өлгий аймагт хаврын тариалалт хийх бүх төрлийн бэлтгэл ажил хангагдлаа гэж ХХААЖДҮГ-ын агрономич А.Сауле мэдэгдлээ. Аймгийн төмс, хүнсний ногооны гол эх үүсвэр болох Алтанцөгц, Баяннуур сумынхан өмнөх онуудынхаас ахиу ургац авах зорилт дэвшүүлэн бэлтгэлээ хийсэн байна. Хаврын тариалалтын энэ ажлыг дэмжиж тэргүүн туршлагыг дэлгэрүүлэх үүднээс аймгийн номын сан улсын тэргүүний ногоочин Сагсай сумын иргэн К.Рыстантай уншигч, сонсогчдын уулзалт зохиов. Мал зүйчийн дээд мэргэжилтэй энэ хүн 1992 оноос газар тариалан эрхэлж амжилтанд хүрсэн бөгөөд хөрш таван сумыг хүнсний ногоогоор хангах алс хэтийн зорилготой ажиллаж байгаагаа ярилаа. Одоо Сагсай сумын төвийн бүх айл өрх хашаандаа төмс тариалдаг болсон байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )