Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан Баруун-Урт сумын ЗДТГ-тай хамтран Үндэсний бичиг үсгийн өдрийг угтаж олон хэлбэрийн ажил зохион байгуулан тэмдэглэж байна. Энэ сарын 25-наас эхлэн ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж, эх хэлний мэдлэг, өв уламжлалаа сэргээх талаар лекц уншиж, ховор номын болон өндөр настан Л.Жамъяншаравын хувийн цуглуулгын монгол бичгийн номоор үзэсгэлэн гаргажээ. Мөн Дарьгангын Ренчин дагийн болон Амбуугийн овгийн Ц.Ганхуягийн ургийн бичгийг нийтэд дэлгэн үзүүлж ургийн бичиг хөтлөх талаар холбогдох хүмүүсээр зөвлөгөө өгүүлж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )