Иргэдийн хувьцааг 1072 болгож өсгөх хууль санаачиллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн 10%-ийг иргэдэд үнэгүй олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Дахиад 10%-ийг үндэсний компаниудад нэрлэсэн үнээр нь зарж мөнгө босгох шийдвэрт хүрээд байгаа. Тиймээс ч аж ахуйн нэгжийн шинэчилсэн бүртгэлийг орон даяар явуулж дууслаа. Тэгвэл аж ахуйн нэгжүүдэд худалдах 10 хувийг иргэдэд үнэгүй олгох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Б.Батбаяр нар санаачилжээ. Төсөл батлагдвал Монгол хүн бүр "Эрдэнэс Таван Толгой"-н 1072 ширхэг хувьцааг эзэмших юм.

Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top